Үндэсний номын сан Даваа гарагт шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхэлнэ Үндэсний номын сан Даваа гарагт шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний номын сан Даваа гарагт шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхэлнэ

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 27-ны 11:40 цагт товлогджээ. Хуучин номын сангийн ном, хэвлэлийг шинэ барилгад салбарлан шилжүүлээд байгаа билээ. 

Тус номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай, 16 уншлагын танхимтай. 530 хүнд нэгэн зэрэг үйлчилнэ. Эдгээр уншлагын танхим нь тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.

Номын сангийн барилга Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан юм.

2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алджээ. Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажилласан байна.

Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох аж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657139
12 эможи

keyboard_arrow_up