Залуу малчин Б.Омогшил: Жилдээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой Залуу малчин Б.Омогшил: Жилдээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Залуу малчин Б.Омогшил: Жилдээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунаас бэлтгэсэн тодруулга мэдээллийг  хүргэж байна. Энэхүү сурвалжилгаараа бид тус аймгийн Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын малчин Б.Омогшилийн аж амьдрал болон эрчимжсэн мал аж ахуйн талаар тодрууллаа. 

Б.Омогшилийнх мал аж ахуй эрхлээд таван жил болсон аж. Тухайлбал, Б.Омогшил, түүний эхнэр О.Алтанзураг нар ОХУ-д мэргэжил эзэмшсэн ч залуус уламжлалт мал аж ахуйгаа үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй хэмээн үзэж, мал аж ахуй эрхлэх болжээ.

-Сайн байна уу. Танайх хэд хичнээн толгой мал маллаж байна вэ? 

-Манайх 2019 оноос махны чиглэлийн үхэр маллаж байна. Одоогоор 50-иад үхэр, 100 гаруй хонь, 20 орчим адуутай. 

-Малаа хэзээнээс тэжээж эхэлдэг вэ?

-Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл хашаандаа тэжээдэг. 

-Тэжээлээ хэрхэн  хаанаас ямар үнэ өртөгөөр бэлтгэдэг вэ?

-8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл малчид хадландаа гарна. Хур тунадаснаас өвсний гарц шалтгаалдаг. Тунадас сайн бол өвсны гарц сайн. Хичнээн тонн тэжээл бэлтгэхээ малын тоо толгойтоогоо харьцуулаад бэлтгэдэг. Хэрэгцээндээ аваад илүү  гарсныг нь тухайн жилийн зах зээлийн үнээр худалддаг. Өвс бордооны жингээ малын тоо толгойдоо бодож хөх өвс 100 дүн, ногоон дарш 100 дүн, зэрлэг бордоо 10 дүн хангалттай хүрдэг. Нэг үхрийн зардал  ойролцоогоор 4000-5000 юань. 1 кг мах 24 юань орчим 350-450 кг тугалын мах зах зээлийн ханшаар 7000-8500 юань орчим байна. 

-Хэдэн настайгаас нь үхрээ борлуулж эхлэх вэ?

-8 сартайгаас нь борлуулдаг. Эр тугал 400 кг орчим, охин тугал 325 кг орчим амьдын жин татдаг. 

-Танай гэр бүл удам дамжсан малчид уу?

-Тиймээ. Өвөг дээдсээсээ малчин удамтай. Үе дамжсан малчид байгаа юм. 

-Манай Монголд малчдыг төрөөс бодлогоор ихээхэн дэмжиж урамшуулдаг. Өвөрмонголд улсаас малчидыг урамшуулдаг уу?

-Төрөөс дэмждэг олон хэлбэрийн дэмжлэг бий. Тухайлбал махны чиглэлээр сайн бүтээн байгуулалт хийж дэд бүтцийг шийдвэл шийдэл тус бүрт 300, 500 юанийн урамшуулалтай. Мөн сайн үүлдрийн мал авахад 2500-3000 юанийн нөхөн олговор олгоно. Малаа сайн өсгөж бэлчээрээ тордоход мөн нөхөн олговор өгдөг. 

Arslan.mn

-Сүү цагаан идээгээ хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулдаг вэ?

-Манайд сүү цагаан идээг олон янзаар боловсруулж үр шимийг нь хүртдэг малчид тусдаа байдаг. Манайх бол махны чиглэлээр малаа тэжээж өсгөн зах зээлд борлуулдаг.   

-Танай гэр бүлийн жилийн орлого ямар байдаг вэ?

-Мал маллаад удаагүй байхдаа сементаль үүлдрийн нэг тугалыг 20 мянган  юаниар зарж борлуулснаар мал аж ахуйг бизнес болгох, илүү ашигтай ажиллах урам зориг өгсөн. Манай энэ бизнесийн жилийн орлого нэг сая юаниас дээш байдаг.  Энэ нь төрийн албанд ажилласнаас 4 дахин илүү орлоготой шүү.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657175
1 эможи

keyboard_arrow_up