11-15 насны охидыг дарамтлан уулзаж,дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатуулжээ 11-15 насны охидыг дарамтлан уулзаж,дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

11-15 насны охидыг дарамтлан уулзаж,дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатуулжээ

2024 оны 6 сарын 03

Arslan.mn

Энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагаас 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ. Учир нь Д нь фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийж, насанд хүрээгүй 57 охинтой харилцаа тогтоосон байна.

Улмаар охидыг хуурч олж авсан нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн одоогийн байдлаар насанд хүрээгүй 11-15 насны 8 охинтой дээрх аргаараа уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй байгаа аж.

Тиймээс цагдаагийн байгууллагаас “Д”-г цагдан хорьж шалгаж эхэлжээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч багш нар насанд хүрээгүй охидынхоо цахим хэрэглээнд тогтмол хараа хяналт тавьж байхыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
5
657283
9 эможи

Болд
2024-06-03 13:39
Ийм сүгнүүдийг алах юмсан.Хүний цэцэг цэврүү шиг охидыг бузарлах эрх хэнд ч байхгүй.
keyboard_arrow_up