Авлига, албан тушаалын 10 хэргийг прокурорт хүргүүллээ Авлига, албан тушаалын 10 хэргийг прокурорт хүргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Авлига, албан тушаалын 10 хэргийг прокурорт хүргүүллээ

2024 оны 6 сарын 03

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн 3 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх,
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • “Ш” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • “М” нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төслийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх,
  • Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,
  • “Б” нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Нийслэлийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх,
  • “Б” нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх,
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Замын-Үүд чөлөөт бүсийн удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657294
1 эможи

keyboard_arrow_up