Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл энэ сарын 10-наас ажиллана Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл энэ сарын 10-наас ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл энэ сарын 10-наас ажиллана

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургаадугаар сарын 10-наас ажиллахаар болжээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657356
0 эможи

keyboard_arrow_up