НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогджээ НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогджээ

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болжээ.

Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхын санал авч, үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримталдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657478
0 эможи

keyboard_arrow_up