Л.Оюунжаргал: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй
2024 оны 6 сарын 14
Үер, усны цаг үеийн нөхцөл байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас хүргэлээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгшихээр байна. Үүнийг ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв баталж буй.
Баруун, говийн аймгуудын ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу зуншлага тааруу, дунд үнэлгээтэй байгаа. Гэтэл энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаас эхлээд хур бороо орно.
Хөрс нь хатсан, гандсан хуурайшилттай баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй" хэмээн анхааруулав.
Зургаадугаар сард орох хур тунадас:
- 14, 15-ны өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын маягтай,
- 16-наас баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
- 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 20-нд нутгийн хойд хэсгээр,
- 21-нд нутгийн баруун хагаст,
- 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657506
1 эможи
OYUN
2024-06-15 03:25
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: