Хонь хураахаар яваад сураггүй болсон хүүхдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ
2024 оны 6 сарын 17
Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг зургаадугаар сарын 16-ны өдрийн 22:20 цагт явганаар хонь хурааж явсан өсвөр насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбар, Сумын дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд А /9 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:20 цагт тус багийн “Хавчиг-Анга” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657542
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: