Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатжээ Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатжээ

2024 оны 6 сарын 19

Arslan.mn

Сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэнээс 31 нь модны цагаан буюу унгирал шатсан дуудлага мэдээлэл байсан талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Х.Энхбаясгалан мэдээллээ. 

Иймд иргэд модны унгирал ихээр унаж байгаа үед тамхиа унтраахгүйгээр хаяхгүй байх, унгиралыг шатаахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Тодруулбал модны унгирал шатааснаас үүдэж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгдсэн байна. 

Эцэг эхчүүд зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аялал зугаалгаар явахдаа гол мөрний уснаас болгоомжлох, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657593
0 эможи

keyboard_arrow_up