Байшин шатаж, 62-63 настай хоёр эрэгтэй өртөж нас баржээ
2024 оны 6 сарын 20
Байшин шатаж, 62-63 настай хоёр эрэгтэй өртөж нас баржээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657603
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: