BBC, CNN телевизийнхэн “Хөдөөний айл”-д зочилж, нэвтрүүлэг хийнэ BBC, CNN телевизийнхэн “Хөдөөний айл”-д зочилж, нэвтрүүлэг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 01, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

BBC, CNN телевизийнхэн “Хөдөөний айл”-д зочилж, нэвтрүүлэг хийнэ

2024 оны 6 сарын 20

Arslan.mn

Дэлхийд алдартай Их Британийн BBC болон АНУ-ын CNN телевизийнхэн энэ зун “Хөдөөний айлд”-д зочилж, нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн суманд амьдардаг гэрийн эзэн Ч.Ерөөлтүвшин, гэргий С.Буянтогтох нарын гэр бүл цахим орчинд контент бүтээн нийтэлж, “Хөдөөний айл” хэмээх нэрээр олонд танигдсан билээ. 

Тус айлд энэ сард Английн BBC телевизийнхэн зочилж, олон угсаатны талаар нэвтрүүлэг бэлтгэхээр болсон байна. Мөн ирэх долдугаар сард Америкийн алдарт CNN телевизийнхэн очиж, гэр бүлийнх нь талаар нэвтрүүлэг хийхээр санал тавьжээ. 

Энэ талаар “Хөдөөний айл”-ын өөрсдийн цахим хуудснаар “Хэн нэгний тусламж, дэмжлэггүй өөрсдөө л контентоо хийж, өдөр алгасалгүй найруулга, үгээ бичиж, зураг авалтаа хийж байгаа ч ийм сайхан үр дүнгүүд гарч байгаад үнэхээр баяртай байна. Үргэлж урмын үгээр тэтгэж, бид хоёрыг чадна гэж итгэл найдвар өгдөг та нартаа маш их баярлалаа. Эх орон минь Монгол Өв соёл минь тун удахгүй дэлхийн тренд болно” хэмээн бичжээ. 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657605
2 эможи

keyboard_arrow_up