Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 01, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024 оны 6 сарын 22

Arslan.mn

2024 оны зургаадугаар сарын 21-нээс 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, цаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, уулаараа нойтон цас, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Халх голын сав газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22-нд бороо, уулаараа нойтон цас орно. 25, 26-нд дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 21, 22-нд эрс сэрүүсэж шөнөдөө 0- градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657637
0 эможи

keyboard_arrow_up