Олон улсын хүүхэд багачуудын загварын шоунд Монголын баг бүрэлдэхүүн оролцож байна Олон улсын хүүхэд багачуудын загварын шоунд Монголын баг бүрэлдэхүүн оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын хүүхэд багачуудын загварын шоунд Монголын баг бүрэлдэхүүн оролцож байна

2024 оны 6 сарын 23

Arslan.mn

Манай улсын өсвөрийн загварын баг Хөх хотод зохион байгуулагдаж буй "Баясгалант хавар 2024"  олон улсын хүүхэд багачуудын загварын шоу уралдаанд оролцож байна.

Дундад Монголын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон улсын хүүхдийн загварын шоу уралдаанд  манай улсаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Ганган" загварын агентлагийн 5-16 насны 21 хүүхэд болон  Андра агентлаг, өсвөрийн загвар зохион бүтээгчдийн сургууль, ШУТИС-ийн баг бүрэлдэхүүнүүд багтжээ.

Arslan.mn

Энэ талаар Мисс Н.Ану " Монгол Улсаа төлөөлж маш том баг бүрэлдэхүүнтэй  Олон улсын "Баясгалант хавар 2024"  тэмцээнд явахаар  эх орноосоо өнөөдөр хөдөлж байна.  Олон улсын тэмцээнд маш олон удаа оролцож, эх орондоо олон шагналуудыг авчирсан хүний хувьд сүүлийн 2-3 жилд олон улсын шүүгчээр ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсыг төлөөлж, хүүхдийн тэмцээнд оролцох болсонд баяртай байна.  "Баясгалант хавар" тэмцээнийг зохион байгуулж байгаа зохион байгуулагч нар болон нийт тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдэд амжилт хүсье" гэв.

ШУТИС-ийн багш Д.Ариунтогос " Энэ удаагийн тэмцээнд Андра агентлаг, Өмнөговь аймгийн "Ганган" загварын агентлаг болон Өсвөрийн загвар зохион бүтээгчдийн ахлах сургууль хамтран оролцож байна. Тус уралдаан нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Анх удаа зохион байгуулагдахад Хөх хот, түүний Монгол аймгуудад оролцож байсан бол одоо энэхүү тэмцээнд маань өргөжин олон улсын түшинд болж байгаагаар онцлогтой." гэдгийг онцлов.

Arslan.mn

"Ганган агентлаг"-ийн багш А.Анхзаяа "Хөх хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын хүүхдийн загварын уралдаанд Монгол Улсаа төлөөлж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Ганган" загварын агентлагийн 5-16 насны 21 хүүхэд оролцож байна. Мөн эх орноо төлөөлөн оролцож байгаа нийт багуудад амжилт хүсье."

Өсвөрийн загвар зохион бүтээгчдийн ахлах сургуулийн сурагч, дизайнер Б.Энхриймаа " Манай сургуулийн онцлог нь төрөлжсөн сургалттай тэр дундаа   хувцас загвараа төлөөлөн олон улсын загварын уралдаанд оролцож байгаад баяртай байна. Манай сургуулиас таван дизайнер үндэсний болон гоёлын  гэсэн  3 төрлөөр оролцож байна. 
Arslan.mn

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657648
1 эможи

keyboard_arrow_up