Хүүхэд хүчиндсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болно Хүүхэд хүчиндсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд хүчиндсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болно

2024 оны 6 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан вэб хуудас нээн, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэд, олон нийтэд мэдээллийг ил болгох, хууль эрх зүйн зохицуулалтыг судлах зорилгоор /2024.06.18/ хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн болон төрийн бус 17 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцсон байна.

Хэлэлцүүлэгийн үр дүнд бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд ил тод байршуулах Олон улсын туршлага, Монгол улсын хэмжээнд уг мэдээллийг цахим орчинд байршуулснаар үүсэх эрсдэл, ашигтай байдал,эрх зүйн зохицуулалт хийх гаргалгаа,тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шилдэг ажил болж чадах эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж, тэдний гаргасан саналыг нэгтгэн холбогдох яам, газарт хүргүүлж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657649
0 эможи

keyboard_arrow_up