Гал алдсанаас 2265 га талбай шатаж, ₮356 саяын хохирол учирсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
2024 оны 6 сарын 24
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тухайлбал, Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657679
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: