ЦЕГ: 20 настай Д нь энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насанд халджээ ЦЕГ: 20 настай Д нь энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насанд халджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: 20 настай Д нь энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насанд халджээ

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон этгээдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 21-ны 07:10 минутад Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу  ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн  байцаах алба, Шүүхийн шинэжилгээний ерөнхий газар, Хан-Уул, СБД-ийн цагдаагийн газар, тус дүүргийн прокурорын газар тус тус хамтран  хэргийн газарт холбогдох шалгалтын ажил явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух  20 настай эрэгтэй Д нь

  • СБД-ийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт  2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон,
  • Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдсон учраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгах, ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д-г яллагдагчаар татаж, энэ сарын 21-нээс цагдан хорьсон. Мөн өөр нуугдмал гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
657684
2 эможи

Цааз
2024-06-26 20:44
Ийм үхээрүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр бүх насаар нь тэжээ нь гэж байхгүй шүү!!!!!@
иргэн
2024-06-25 11:37
яадаг гаж новш вэ.ийм юмнуудыг юуг нь өршөөдгийн бэ.шууд цаазлаач ээ
Иргэн
2024-06-25 02:22
Муу бузар үхээсэй !!!
keyboard_arrow_up