Аюулгүй газарт байгаа ч гол гарахын тулд хуурамч дуудлага өгчээ Аюулгүй газарт байгаа ч гол гарахын тулд хуурамч дуудлага өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Аюулгүй газарт байгаа ч гол гарахын тулд хуурамч дуудлага өгчээ

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

Улсын Онцгой Комиссоос ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулав.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  "Онцгой байдлын албаны аврагчид аюул эрсдэлд орсон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг нартай уралдан ажилладаг. Гэтэл иргэд хайхрамжгүй байдлаасаа болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Согтуудаа голын усанд машинтайгаа ороод суучихсан тохиолдолд манай аврагч нар ажиллалаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голыг эрэг дээр зогсож байхад нь нурсан тухай дуудлагын дагуу ажиллаж, амь насыг нь аварсан. Энэ мэтчилэн иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

Түүнчлэн Тэрэлж, Туул гол орчимд аврагч нар үүрэг гүйцэтгэх явцад аюулгүй газарт байгаа хэр нь гол гарах зорилоор бөөнөөрөө хуурамч дуудлага өгсөн тохиолдол гарсан. Мэргэжлийн байгууллагууд болон онцгой байдлын алба хаагч нар эрсдэлд орсон иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цаг нартай уралдаж ажилладаг учраас иймэрхүү болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657705
1 эможи

keyboard_arrow_up