ЦАГ АГААР: Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байна ЦАГ АГААР: Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байна

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

Цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Тодруулбал долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд нь авч ашиглахыг зөвлөлөө.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дундажаас/ОЖД/ дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, сарын сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1-5°С–аар дулаан байна.

Сарын эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орно.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Дундговийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж/ОЖД/ утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Долоодугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...12°С, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657714
0 эможи

keyboard_arrow_up