ЦЕГ: Үндэсний эвслийн байранд хийсэн үзлэгээр 48985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон ЦЕГ: Үндэсний эвслийн байранд хийсэн үзлэгээр 48985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Үндэсний эвслийн байранд хийсэн үзлэгээр 48985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

НЦУГ-ын хурлын танхимд сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон сонгуулийн үеийн хамгаалалтын талаар мэдээлж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Үндэсний эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигч мэдэгдэл хийсэн. Цагдаагийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг өгч байна. Өчигдөр 22:00 цагт иргэнээс гомдол ирсэн. Гомдлын дагуу Цагдаагийн алба хаагчид ЧД-ийн байр луу очиход Үндэсний эвслийн байр гэсэн хаяг байгаагүй.

Зурагт харуулж байгаа шиг хаалга л байсан. Үндэсний эвслийн хуульч цагдаагийн байгууллага нэгжлэг хийхдээ СЕХ-д мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдээлсэн. Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Тодотгож хэлбэл тус байранд 148 иргэн үйл ажиллагаа явуулж байсан.

Үзлэгийн явцад нэг компьютер дээр 5-7 хуурамч хаяг бий болгосон байдалтай нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн 48985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон нь хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа.

 Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн цагаас эхэлж бид УЕП-ын хяналт доор үйл ажиллагаа явуулж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657719
2 эможи

Зочин
2024-06-27 16:47
Сонгохгүй л байхсан
Зочин
2024-06-27 14:01
Номтойбаярын ердийн арга, Эрүүгийн хэрэгтэн шүү дээ
Зочин
2024-06-27 09:23
тэгж л таарна 30 гэр бүлийн хулгайч нар үнэнд гүйцэгдэх дөхөөд бузар 30 жилээ үргэлжлүүлэх эсэхээ үзэж амь тавих гэж буй сүүлийн сонгууль нь. Шүүх нь ялзарсан ч гэсэн цагдаа АТГ өөр шүү
Зочин
2024-06-26 22:20
Тэгж л таарна цагдаа нар зүгээр нэг хоосон юм руу ордоггүй л байхгүй юу
keyboard_arrow_up