Морин аяллын хөтөч хийж яваад сураггүй алга болсон хүүгийн цогцсыг Хэрхлүүр нуураас олжээ Морин аяллын хөтөч хийж яваад сураггүй алга болсон хүүгийн цогцсыг Хэрхлүүр нуураас олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Морин аяллын хөтөч хийж яваад сураггүй алга болсон хүүгийн цогцсыг Хэрхлүүр нуураас олжээ

2024 оны 7 сарын 01

Arslan.mn

Энэ сарын 28-ны өдөр Төв аймаг, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт морин аяллын хөтөч хийж явсан хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байдаг.

Тодруулбал, морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт ирүүлсэн байгаа юм. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 06.29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, 15 настай А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
657743
2 эможи

Зочин
2024-07-01 11:42
Аяяллыг зохион байгуулсан компани буруутай болох нь дээ. Насанд хүрээгүй хүүхэд гэрээтэй ажиллуулсан уу гэрээгүй явуулсан уу.
keyboard_arrow_up