Автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна Автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна

2024 оны 7 сарын 01

Arslan.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын автомашины зөвшөөрлийг enaadam.mn сайтаар худалдаалж эхэлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Наадмын улаан, цэнхэр М, ногоон Г гэсэн автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна.

  1. Улаан М зөвшөөрөл 200
  2. Цэнхэр М зөвшөөрөл 1,800
  3. Ногоон Г зөвшөөрөл 1,700 ширхэг худалдаанд гарсан.

Улаан, цэнхэр М зөвшөөрөл зөвхөн Хүй долоон худагт, ногоон Г нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилнэ.

А, Б зөвшөөрөл цахимаар борлуулагдахгүй.

Автомашины дээрх гурван төрлийн зөвшөөрлийг долдугаар сарын 5-н хүртэл enaadam.mn сайтаар борлуулна" гэсэн мэдээллийг өглөө.

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх орчимд 7,850, Хүй долоон худагт 45,780  автомашины зогсоол бэлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657748
0 эможи

keyboard_arrow_up