СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол“ гэх фэйсбүүк хаягтай холбогдож, ₮21 саяыг шилжүүлээд залилуулжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол“ гэх фэйсбүүк хаягтай холбогдож, ₮21 саяыг шилжүүлээд залилуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол“ гэх фэйсбүүк хаягтай холбогдож, ₮21 саяыг шилжүүлээд залилуулжээ

2024 оны 7 сарын 02

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны зургаадугаар сарын 24-29-ний өдрүүдэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нийт 669 бүртгэгдсэнээс залилах гэмт хэргийн шинжтэй 36 гомдол бүртгэгдсэний 27 нь буюу 75% нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Тухайлбал

  • Дархан-Уул аймгийн иргэн Т "TAIEX банкны санхүү" нэртэй фэйсбүүк хаяг руу харилцан тэтгэлэгт хамрагдахаар ХХБ-ны ... тоот дансанд 1,460,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан,
  • Дорноговь аймгийн иргэн Ч нь "Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоно уу" гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу тусламж авахаар холбогдон данс руу нь 580,000 төгрөг шилжүүлж залилуулсан,
  • Өмнөговь аймгийн иргэн Б "Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол" гэх фэйсбүүк хаягтай холбогдож, 21,140,000 төгрөг шилжүүлж залилуулсан хэргүүд цагдаагийн байгууллагад өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн байна.

Дээрх фэйсбүүк хаягууд нь танилцуулга, намтрын мэдээлэл байхгүй, нэг мэдээллийг хэд хэдэн удаа давтсан, утга авцалдаагүй мэдээлэл бичсэн, бусад хэрэглэгчтэй огт харилцаагүй, холбоо барих утас, хаяг байхгүй, бусад хүний нэр, зураг ашигласан байх магадлалтай байгаа тул цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилагчид нь "Яг сүүлийн хүнээ бүртгэж байна", "Яг одоо мөнгө шилжүүлэхгүй бол та хоцорно, та одоо л хамрагдахгүй бол оройтно", "Надад итгэж болно оо би итгэл даах хүн, Би ... байгууллагын төлөөлөгч" зэргээр байгууллага, албан тушаалтны нэр барих нарийн арга хэрэглэж, таныг гацаанд оруулан мөнгийг тань залилж байна.

Иймд хуурамч хаягуудаас буруу мэдээлэл авах, хувийн мэдээллээ алдах, мөнгө, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлнэ үү гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657766
2 эможи

Болд
2024-07-04 09:29
Ер нь бол амар хялбараах мөнгөтөй болох хүсэлтэй асар тэнэг хүмүүс Монголд л бна
зочин
2024-07-04 07:54
ёр нь яаж ч бодсон эргэн төлдөггүй зүйл гэж яаж байхав дээ үнэгүй гэдэг шиг эргэн төлөхгүй гэрээр нь шуураад байх яаж ч бодсон эргэн төлөөсгүй зүйл ховор шүү дээ амьдралд хүртэл төлөөс байхад цахим заллин гээл яваал байдаг биздээ ямар ч тэнэг хүн бодсон зүв зүгээр мөнгө өгнө гэж яаж төсөөлөөд бодоод бна аа
Nono
2024-07-04 05:02
Za bolildoo mongol tegj sonin bichehgui shude tiim zuild itgej bdag neree unegui byslaga hulganii havhand l bdag ymdaa
Зочин
2024-07-03 22:50
Fb gin commenton dor bicej bga humuus bugd gadaad luivarcid shude google orcuulagch ashiglaj bga
Bi
2024-07-03 17:42
Bi bas aldaad tsagdaad heleeguie
Жаргал
2024-07-03 13:40
Тэнэгтцэгээд зүгээр сууж бгаад мөнгө авдаг юм гэж хаа ч бхгүй Ийм юманд итгэж л бдаг Хашрахгүй улс юмаа нээрээ
Сумжав
2024-07-02 22:38
Би 5сая алдлай одо яаж авна цагда нар тэр хүнийг барж болдгүй юму би маш их гомдож байна би тийм баян хүн биш шүүдэ миний гомдлийг тайлж өрнөөс минь гаргаж хүүхдүүдийг минь тайван байлгж өгч
J
2024-07-02 12:42
Archaaguishde mongolchuud. Ene yroosoo internetiin medleg anhaaruulan seremjluuleh huwi hunii bolowsrol baihgui baigaagaas busdad ashiglulj baigaa ywdal. Dan gants zuragtaar bish aimag sumdudad iim medleg bolowsrol olgoh arga hemjee ywuulah heregtei.
keyboard_arrow_up