Цагдаагийн алба хаагчид голын усанд живж байсан иргэний амь насыг аварчээ
2024 оны 7 сарын 04
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.07.03/ 15 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан, биеийн байдал нь хүнд нөхцөл байдалтай байжээ. Иймд алба хаагчид анхан шатны тусламж яаралтай үзүүлж, тухайн иргэний амь насыг аварсан байна. Үүний дараа тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657820
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: