Шалгалт өгч буй сурагч “хуулах оролдлого“ хийвэл шалгалтыг хүчингүй болгож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ Шалгалт өгч буй сурагч “хуулах оролдлого“ хийвэл шалгалтыг хүчингүй болгож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шалгалт өгч буй сурагч “хуулах оролдлого“ хийвэл шалгалтыг хүчингүй болгож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2024 оны 7 сарын 04

Arslan.mn

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу пүрэв гарагт улс даяар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм. Тэдний,

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3,586 шалгуулагч байна.

Тэгвэл шалгалтын үеэр өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулах утас нууцаар авч орон зураг илгээж хэн нэгнээс дэмжлэг авах зэргээр булхайцах асуудал ихээр гардаг  байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс “Шалгалтад ямар нэгэн заль мэх ашиглаж байгаа нь баримт нотолгоотой илэрсэн тохиолдолд тухайн хүүхдийн өгч буй шалгалтыг хүчингүй болгох, өмнө нь өгсөн хичээлүүдийн шалгалтыг хүчингүй болгох элсэлтийн шалгалтын журамд үйлчилж байдаг. Хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж буй хүүхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх журмын заалт бас байдаг” гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657823
0 эможи

keyboard_arrow_up