Г.Ууганбаатар: Мориноос унаж 4, усанд живж 11 хүүхэд амиа алдсан Г.Ууганбаатар: Мориноос унаж 4, усанд живж 11 хүүхэд амиа алдсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ууганбаатар: Мориноос унаж 4, усанд живж 11 хүүхэд амиа алдсан

2024 оны 7 сарын 04

Arslan.mn

Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч унаач хүүхдийн амь насыг хамгаалах шаардлагатай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Мөн ахуйн чанартай буюу бусад тохиолдлын улмаас мориноос унаж амь насаа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн.

2024 оны эхний улиралд зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа 4, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдлаа. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна гэв.  

ХЭҮК-оос энэ сарын 10-13-ны өдрүүдэд болох наадмын хурдан морины уралдаанд болон дөрвөн аймагт зохиогдох бүсийн хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657828
0 эможи

keyboard_arrow_up