Төслийн гүйцэтгэгчээр хууль бусаар шалгарсан БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа Төслийн гүйцэтгэгчээр хууль бусаар шалгарсан БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төслийн гүйцэтгэгчээр хууль бусаар шалгарсан БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа

2024 оны 7 сарын 04

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ.

Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 6 жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй байв. Улмаар аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй  холбогдуулан Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн юм.

2023 оны гуравдугаар сард Засгийн газрын “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Taihan Cable & Solution” компаниар дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаад байв.

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай  хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон байна.

Улмаар БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657830
2 эможи

Hinson
2024-07-06 22:09
Бид санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг боломжийн 2%-ийн хүүтэй санал болгож байна. Манай саналууд хамгийн багадаа 10,000,00 еврогоос эхлээд дээд тал нь 10,000,000,00 евро хүртэл хэлбэлздэг. Сонирхсон өргөдөл гаргагчид доорх зээлдэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү. Имэйл: agenthinson@gmail.com Өргөдөл гаргах дэлгэрэнгүй мэдээлэл: - Зээлдэгчдийн нэрс: Зээлд шаардагдах дүн: Зээлийн хугацаа: Санхүүгийн зориулалт: Утас#: Хаяг: Улс: Жич: Бүх имэйлийг манай имэйл хаяг руу (agenthinson@gmail.com) илгээж, нэмэлт мэдээлэл авна уу.
Зочин
2024-07-05 13:24
Олон их наядын хулгай луйвар байхад тэрний араас явж ол
keyboard_arrow_up