Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг өмнөх оны эхний зургаан сарынхтай харьцуулахад 6.8%-аар өсжээ Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг өмнөх оны эхний зургаан сарынхтай харьцуулахад 6.8%-аар өсжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг өмнөх оны эхний зургаан сарынхтай харьцуулахад 6.8%-аар өсжээ

2024 оны 7 сарын 04

Arslan.mn

Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 66 хувь нь 18-30 насныхан, 26.5 хувь нь 31-44, 5 хувь нь 45-аас дээш, 2.5 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 84 хувь нь эрэгтэй, 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.9 хувь нь нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. 

Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн байна гэж УПЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657832
0 эможи

keyboard_arrow_up