С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа

2024 оны 7 сарын 08

Arslan.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээв.

Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийн багш, зөвлөх профессор С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. С.Шаарийбуу нь боловсролын салбарт олон жил үр жил бүтээлтэй ажилласан эрхэм юм. 

Үүнээс гадна одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав гэдгээр нь олон нийт түүнийг мэддэг. Охиныхоо амиа алдсан хэргийн араас 16 жилийн турш тууштай явсны эцэст тус улсын шүүхээс уг хэрэгт холбоотой этгээдүүдийг буруутган, түүний нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан билээ. Гэвч хэргийн гэм буруутан давж заалдах шатны шүүхэд хандсан тул уг хэрэг одоогоор эцэслэгдээгүй байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657867
2 эможи

Зочин
2024-07-15 07:45
Баяр хүргэе
Зочин
2024-07-13 08:30
Жинхэнэ нүдээ олсон шагнал. УИХ-Д дэвшсэн бол жинхэнэ ШУДРАГА гишүүн болох байлаа дайчин аав үнэхээр хайрламаар бахарахмаар хүн дээ
Буриад басган
2024-07-12 09:46
Охин нь их баярлах байлаа Аавд нь баяр хүргэe Нүдээ олсон шагнал байна даа
keyboard_arrow_up