Усны ослоор гурван иргэн амь насаа алджээ
2024 оны 7 сарын 13
Долоодугаар сарын 11-нд усны ослоор гурван иргэн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
- Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
- Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
657876
2 эможи
Наранбагана
2024-07-19 15:01
Amralt zugaalga ehlen gut ontsgoi gih n gol ustai oirhon baaztai boluul hurdan ochij chadah baih
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: