Нуурын эрэгт 6 хүн амарч байснаас 5 нь усанд энджээ Нуурын эрэгт 6 хүн амарч байснаас 5 нь усанд энджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нуурын эрэгт 6 хүн амарч байснаас 5 нь усанд энджээ

2024 оны 7 сарын 16

Arslan.mn

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар  “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
657884
2 эможи

Tamir
2024-07-25 14:29
Yaana hairan ym be
Amina
2024-07-22 08:39
Ymar aimar ym be
keyboard_arrow_up