“Маргааш төвийн аймгуудын нутгаар гэнэтийн аадар бороо орно“ “Маргааш төвийн аймгуудын нутгаар гэнэтийн аадар бороо орно“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 07, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Маргааш төвийн аймгуудын нутгаар гэнэтийн аадар бороо орно“

2024 оны 7 сарын 19

Arslan.mn

Онцгой Байдлын Ерөнхий Газраас/ОБЕГ/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, усны ослын тохиолдол, үер, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл өглөө.

Тус газрын Урьдчилсан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч  Т.Ууганхүү "Цаг уурын байгууллагаас  ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 20-ноос төвийн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.

  • Долдугаар сарын 21-нд төв, зүүн аймгуудын нутгаар
  • Долдугаар сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар халж байгаа тул бороо орж эхлэхдээ ширүүн, усархаг байх магадлал өндөр.

Гэнэтийн түр зуурын борооны өмнө салхины хүч огцом ихсэх, аянга цахилгааны аюул дагуулдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Долдугаар сард монгол орны нийт нутгаар, наймдугаар сард төв, зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо төлөвтэйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа.

Энэ жил олон аймаг, сумын ой тохиож иргэдийн хөдөлгөөн их байгаа учир цаг агаарын мэдээллийг авч хэвшихийг сонордуулж байна"  гэж ярилаа.

Цаг уурын байгууллагаас маргааш өдөртөө Хөвсгөл, Булганы нутгаар, 21-нд Төв аймгийн нутгийн хойд, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657907
0 эможи

DR. ADITY
2024-07-23 13:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up