Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн гол руу үсэрсэн иргэнийг аварчээ
2024 оны 7 сарын 29
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн Хэрлэн гол руу үсэрсэн тухай дуудлага долоодугаар сарын 28-ны 21:37 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км зам туулан 21:42 цагт очиход 50 настай эрэгтэй А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн гол руу орж, голын урд эрэг дээр гарсан байсныг 5 минут ажиллаж, аюулгүй газарт гарган, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657968
1 эможи
Хүний мууд дурлагч
2024-07-29 17:31
Явах замд нь бүү саад бол диваажинд морильёо гэжаахад нь саад болжээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: