Д.Мөнх-Эрдэнэ : Цагдаа нар шүүхийн процесст оролцдоггүй
Нэр бүхий сэтгүүлч шүүхээс ял авсантай холбогдуулан иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "Нийгмээрээ цагдаа руу их дайрч байна. Яг бодит байдал дээр аливаа шүүхийн шийдвэрт, процесст цагдаа нар ямар ч оролцоогүй байдаг шүү. Зөвхөн шүүхээс шийдвэр гарсны дараа хамгаалалтын машинаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэж өгдөг. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхээс ял авсан хүмүүсийн аюулгүй байдал, амь насыг нь батлан даадаг төрийн алба.
Тиймээс шүүхийн шийдвэрт ажиллаж байгаа алба хаагчид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн төдийгүй бүх ял авсан хүмүүсийн аюулгүй байдал дээр анхаарна. Манайхан хорих байгууллагыг буруугаар бодоод хэрэггүй юм билээ. Би өөрөө бас нөхцөл байдлыг нь биеэрээ харсан хүн. Миний хувьд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн талаар яг нарийн мэдээлэл байхгүй. Тиймээс давж заалдах дээр ял нь хөнгөрөөд нааштай байна байх" гэжээ.