Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Отгонбагана: Хүссэн хичээлээ цахимаар судлах боломж бүрдлээ

2014 оны 3 сарын 06

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Японы” KJS”компанийн Think board программмыг ашиглаж эхлээд байна. Энэ программыг ашигласнаар цахимаар хичээл заах боломж бүрдэнэ. Энэ ажил өнөөдөр эхлээгүй. Өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлж “Шинэ Монгол” сургуульд туршиж үзсэн нь амжилттай болсон учир бусад сургуулиудад ашиглахаар болж байна. Олон давуу талтай.

 

Бид цахим хичээлийг байршуулах сайтыг нь хийж өгнө.
Цахим хичээл боловсруулсан багш сайтад хичээлээ байршуулж хүссэн хүн бүхэн үзэх боломжтой юм. Тухайлбал математикийн сургалтаараа сайн гэгддэг I сургуулийн хамгийн сайн багш цахим хичээл бэлтгээд сайтад байршуулна. Үүнийг хүн бүхэн хүүхэддээ үзүүлж, давтлага авахаас гадна ойлгоогүй бол дахин давтан үзэх боломжтой. Эцэг, эхчүүд ч хүүхдээ ямар хичээл үзэж буйг сонирхох болно.
Японд одоо дөнгөж ашиглаж эхэлж буй программ. Дэлхийн хөгжилтэй орноос хоцрохгүйг хичээн ажилласны үр дүнд энэ программыг авч чадсан. Нэг онцлог нь ашиглахын тулд нэмэлт ямар нэгэн тоног төхөөрөмж шаардлагагүй. Одоо байгаа компьютер, нотебүүкээ ашиглахад болно.
Нийслэлийн боловсролын газарт чиглэл хариуцсан тус бүр нэг арга зүйч байдаг. Эхлээд энэ хүмүүст өгөөд заах арга зүйг сургах юм. Үндсэн үнэ нь 500 ам.доллар юм билээ. Харин Японы “KJS” компанийн хамт олон боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж 10 ам.доллараар өгч байгаа. Манай газар программ худалдаж аваад бүх сургуульдаа өгөх гэж байгаа хэрэг биш шүү. Бид өнөөдөр хамтарч ажиллах санамж бичигт тус компанийн захирал Огино Цүгүноботой гарын үсэг зурна. Авах эсэх нь тухайн сургууль компани хоёрын хийх ажил гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658
0 эможи
keyboard_arrow_up