Шинэчлэхэд хэцүү ч шийдэлд хүрвэл ОЛОЛТ Шинэчлэхэд хэцүү ч шийдэлд хүрвэл ОЛОЛТ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэчлэхэд хэцүү ч шийдэлд хүрвэл ОЛОЛТ

2024 оны 8 сарын 02

Arslan.mn 

“Цагдаа цагийн найз”, “Эрийн муу цагдаа” гэх мэтээр ярьдаг хэрнэ аврал эрж, амь дүйсэн үедээ та хамгийн түрүүнд хэнд ханддаг вэ?

12 мянга гаруй алба хаагч, ажилтантай Дотоодын цэрэг, цагдаагийн байгууллагын энэ том өрх айлыг удирдаж явна гэдэг тэр дундаа эрчүүд голцуу энэхүү салбарт хэцүү ажил гэдгийг ойлгох хүн ховор. 12 мянган хүн бүгд муу хүн гэж үү?

Мэдээж сайн муу сүлэлдэж явдаг нь жам юм даа. Цагдаагийн байгууллагын удирдлагыг Засгийн газраас томилдог. Нэр хүндтэй ч хүндхэн энэ албанд Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдыг томилох шийдвэрийг 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газраас гаргасан. Тэрбээр үүрэгт ажилдаа томилогдоод удалгүй журам гаргаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг хоорондоо өрсөлдөх, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар албан тушаалд сонгогдох ажлыг эхлүүлжээ. Мэдээж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаалд сонгогдох, шалгалтад орох хүсэлтэй алба хаагчид эрдэм мэдлэг, ажилласан жил, бие бялдар, хууль эрх зүйн мэдлэг гээд нарийн шалгуур үзүүлэлтүүдээр хоорондоо өрсөлдөн шалгарч, шалгалтын үнэлгээг цагдаагийн байгууллага дотроо нээлттэй хэлэлцдэг, бүхий л шатлалынханд мэдээлдэг болжээ. Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба, газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, ангийн захирагч, салбарын дарга зэрэг удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус тус заасныг баримтлан томилохоос гадна шатлан дэвших зарчмын дагуу удирдах албан тушаалын шат шатны нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг сонгох замаар сул орон тоог нөхөн хангаж байна. 

Удирдах албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын зарыг алба хаагчдад нээлттэй зарлан мэдээлэх ажлыг тухай бүрд нь шуурхай зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу тусгай шалгалтыг авч, томилолтын асуудлыг шийдвэрлэдэг. Жишээ нь, энэ оны эхний 7 сарын байдлаар удирдах албан тушаалын 78 сул орон тоонд 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлажээ. Шалгалтад хамрагдахаар нийт 163 алба хаагчийн материал ирүүлсэн байна. Шалгаруулалтад оролцсон 132 алба хаагчаас тэнцэж, хамгийн өндөр оноо авсан 54 алба хаагчийг удирдах албан тушаалд томилсон аж. Өнгөрсөн онд удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 3 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтад тэнцсэн 4 алба хаагчийн томилолтыг бүрэн шийдвэрлүүлжээ. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албанд томилогдох хүсэлтэй, шалгалтад орох алба хаагчдад чиг үүрэг, хариуцах албан тушаалынх нь дагуу өндөр шаардлага тавьдаг. 

Жишээ нь, Алба нэгж удирдах албан тушаал буюу хэлтсийн даргын албан тушаалд шалгалт өгөх алба хаагч нь: 

1. хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг 

2. дүн шинжилгээ хийх чадвар 

3. асуудал шийдвэрлэх чадвар 

4. монгол хэлний ярианы болон бичгийн чадвар 

5. удирдан зохион байгуулах чадвар 

6. манлайлах чадвар 

7. багаар ажиллах чадварын шалгалтыг давах шаардлагатай. 

Энэ нь цааш маш олон хэсэгт хуваагдан нэг албан тушаалд горилох алба хаагчид маш өндөр шаардлага тавьж, үүнд тэнцсэн алба хаагчийг тохирсон албан тушаалд томилогдох ажлыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд хийж хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацааг өнгөрүүлээд байна.

Энэхүү зарчим зөв болохыг цагдаагийн байгууллагынхан алба дотроо хүлээн зөвшөөрч, хоорондоо шударга өрсөлдөхийг эрхэмлэх болжээ. Цаашид харин энэ тогтолцоо бүр нарийн шат дараатай хэрэгжин цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа иргэддээ зөв шулуун замаар хүний эрхийн мэдрэмжтэй хүрэх эхний алхам болж буй юм. 

Салбарт хийх шинэчлэл олон шүүмжлэл дагуулах ч хийж хэрэгжүүлээд эцсийг нь үзэхэд өөр үр дүнд хүрсэн байх байх аа. 

Монгол төр тайван байх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658016
1 эможи

Зочин
2024-08-05 00:06
Цагдаа нар бүгд муу биш
Зочин
2024-08-04 10:41
Эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулаад ч цагдаа дотор буруу үйл явдал гарч байна гэдэг чинь дүрэм, журам, хууль нь буруу байна гэсэн үг.
Уншигч
2024-08-02 15:25
Нүдэнд дулаахан, шудрага залуу санагддаг. Бөөрөнхий хариулт өгч байхыг нь харахгүй л байгаа юм даа.
keyboard_arrow_up