Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ

2024 оны 8 сарын 05

Arslan.mn

Зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байв.

Урьдчилсан байдлаар 54 настай, эрэгтэй “Г” нь автомашинд мөргүүлж, амь хохирсон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон. Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Д” нь Prius-20 маркийн автомашинаар мөргөж, уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас зугтаасан болохыг шуурхай илрүүлж, өчигдөр /2024.08.04/ сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658034
0 эможи

keyboard_arrow_up