Сүхбаатар дүүрэгт 39 настай эрэгтэйг зодож, амийг нь хохироосон 4 этгээдийг Өвөрхангай аймгаас олж тогтоожээ
2024 оны 8 сарын 05
Сүхбаатар дүүрэгт 39 настай эрэгтэйг зодож, амийг нь хохироосон 4 этгээдийг Өвөрхангай аймгаас олж тогтоожээ.
Тодруулбал, тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658036
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: