Замын-Үүдийн төлбөр авах цэгийг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа Замын-Үүдийн төлбөр авах цэгийг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүдийн төлбөр авах цэгийг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа

2024 оны 8 сарын 05

Arslan.mn

Зам, тээврийн  сайд Б.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2024.08.05/  бүрэн цахимжууллаа.

Иргэд, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, e-Mongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликейшнаар төлөх боломжтой. 

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “MNS 4598:2020” стандартад нийцүүлэн тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

2024 онд улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658037
0 эможи

keyboard_arrow_up