Хөвсгөл нуурт 35 жилийн өмнө живсэн Зил-130 загварын ачааны машиныг татан гаргажээ Хөвсгөл нуурт 35 жилийн өмнө живсэн Зил-130 загварын ачааны машиныг татан гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл нуурт 35 жилийн өмнө живсэн Зил-130 загварын ачааны машиныг татан гаргажээ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1989 онд Хөвсгөл нуурт живсэн Зил-130 загварын ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр амжилттай татан гаргалаа. 

Тус ажлын хэсэгт Онцгой Байдлын Ерөнхий Газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид ажиллав. 

Мөн Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658051
2 эможи

keyboard_arrow_up