АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгажээ АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 350 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 263 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 29 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Хяналт шалгалтаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658070
0 эможи

keyboard_arrow_up