Хэрлэн голын усанд живсэн иргэний ЦОГЦСЫГ олжээ
2024 оны 8 сарын 07
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр), 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 3-ны 12:24 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 5-ны 05:00 цагт осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.
Улмаар 6-ны өглөө 05:00 цагт дахин эхлүүлж 13:50 цагт тус багийн "Гучин хоёрын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
658083
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: