Сэрэмжлүүлэг: 29 настай эмэгтэй Туул голд живж, амиа алдлаа
2024 оны 8 сарын 08
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 7-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
658108
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: