Тэнгис-Шишгэд голд осолдсон залуугийн цогцсыг тав хоногийн дараа оллоо Тэнгис-Шишгэд голд осолдсон залуугийн цогцсыг тав хоногийн дараа оллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тэнгис-Шишгэд голд осолдсон залуугийн цогцсыг тав хоногийн дараа оллоо

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны 19:08 цагт ОБЕГ-т ирсэн байдаг.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 8-ны өдрийн 08:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:04 цагт нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг Монгол Улсын хилээс дотогш 5 км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658130
1 эможи

Зочид
2024-08-10 14:00
Болгоомжтой байцгаая. Ард иргэдээ ус гол мөрөн чинь Ямар ч жолоогүй байгалийн нэгэн хэсэг учраас та бүхэн гол ус мөрөнд битгий ор...
keyboard_arrow_up