МҮОХ-оос шигшээ багийн бүрэлдэхүүнд хоол зүйч, сэтгэл зүйч багтсан эсэх талаар ТАЙЛБАР өглөө МҮОХ-оос шигшээ багийн бүрэлдэхүүнд хоол зүйч, сэтгэл зүйч багтсан эсэх талаар ТАЙЛБАР өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МҮОХ-оос шигшээ багийн бүрэлдэхүүнд хоол зүйч, сэтгэл зүйч багтсан эсэх талаар ТАЙЛБАР өглөө

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Монголын үндэсний олимпын хорооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд хоол зүйч, сэтгэл зүйч багтсан эсэх талаар  дараах тайлбарыг өглөө.

Уг мэдэгдэлд "

МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулж оролцуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” наадмын хүрээнд 2023 оны 9-р сард Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн харьяанд “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийг спортын эмч, спортын сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулсан. Энэхүү дэмжих баг нь БТСУХ, Үндэсний шигшээ баг, САУЭШТ-ийн шийдвэрээр гэрээний дагуу 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт, дасгалжуулалт, спортын сэтгэл зүй, спортын хоол зүй гэсэн үндсэн нэгжид хуваагдан ажилласан.

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, спортын сэтгэл зүйн багийг Б.Золзаяа, спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар ахлан ажиллаж, шигшээ багийн бэлтгэл сургуулилалт болон тэмцээн уралдааны үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Парис хотноо уг багаас Ч.Насантогтох, Б.Бат-Отгон, Ж.Отгонцагаан нар чиг үүргийн дагуу ажиллаж байна.

МҮОХ нь уг багийн гишүүдийг олимпын наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, виз мэдүүлэхэд шаардлагатай албан бичгээр хангах зэргээр дэмжин ажилласан.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат, жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Нишикидо нар тус тус багтсан болно.

Олимпын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд МҮОХ нь тухайн спорт холбоодоос ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг болно." гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658140
1 эможи

Гарьдаа
2024-08-09 14:28
Нямтайшир ямар ажлаар очсон юм бэ
keyboard_arrow_up