Япон улсад оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН анхааралд Япон улсад оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН анхааралд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсад оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН анхааралд

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Энэ сарын 8-нд 16 цаг 43 минут орчимд Япон улсын Миязаки мужийн Хюүганадад 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. 7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхны газар хөдлөлтийг давж 8 баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох тохиолдол хэдэн зуун удаад нэг удаа /ойролцоогоор долоо хоногийн дотор/ тохиолдох магадлалтай аж.

Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргав. Засгийн газраас “Дараагийн асар хүчтэй газар хөдлөлт заавал болно гэсэн үг биш” ч гэсэн гамшиг учрах магадлалтай бүс нутгийн иргэд гамшгийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалаад байна.

Засгийн газрын зүгээс газар хөдөлсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийн сацуу гамшгийн тогтолцоог байнгын бэлэн байдалд оруулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах аж. Түүнчлэн иргэдээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг саатуулах хуурамч мэдээлэл тараахгүй байхыг уриалжээ.

Засгийн газраас гаргах Наnkai Trough газар хөдлөлттөй холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг нь "Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил", "Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил", "Үнэлгээг  дуусгавар болгосон" гэсэн гурван шаталбартай байдаг аж.

Хамгийн дээд шаталбар болох "Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил" гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог.

"Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" гэсэн хоёр дахь шаталбарын анхааруулгын үед иргэд юу хийвэл зохих вэ:

  • Гэр бүлийн гишүүдээ хаана байгааг мэдэх. Газар хөдлөлтийн үед эрж сурагласнаас өмнө нь хаана байгааг мэдсэн байх нь чухал.
  • Гамшгийн үеийн цүнх /шаардлагатай зүйлсийг хийсэн байх/, хамгаалалтын малгай зэргийг гэрийн үүд зэрэг гадагш авч гарахад хялбар газар бэлтгэж тавих. /Цүнхэнд хийсэн идэх уух зүйлсийн хүчинтэй хугацааг шалгах. Унтах үедээ өмсөх гутлаа орныхоо дэргэд орхих./
  • Тавилгаа хананд болон шаланд бөхлөх. /5 баллаас дээших газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/
  • Цунами болсон тохиолдолд хаашаа зугтах замыг гэр бүлийнхэнтэйгээ урьдчилан тохирох
  • Цахилгаан шатыг хэрэглэхээс зайлсхийх. 2-3 давхарт байдаг бол шатаар бууж байх

Тодруулга: “Нанкай Трап” /Nаnkai Trough/ газар хөдлөлт

Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн 4 бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг. Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо”-ноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувь гэж тооцоолжээ.

Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Суруга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токушимад 7 балл, Осака орчимд 6 ба түүнээс дээш балл байх болно. 10 жилийн өмнө хийгдсэн хохирлын урьдчилсан таамаглалаар Японы зүүн хэсэг болон баруун хэсгийн ихэнх бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 30 метрээс дээш өндөртэй асар том цунами үүсэж, далайн эргийн бүс нутгууд цүнамид нэрвэгдэнэ.

Сүүлийн үед гаргасан тооцоогоор 230 мянга орчим хүн амь үрэгдэж, 2.09 сая орчим барилга байшин барилга нурж, гал түймэрт өртөх буюу сүйрэх магадлалтай аж.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
658142
1 эможи

keyboard_arrow_up