Д.Хулан: Охин маань ханьдаа түшиг болж, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа Д.Хулан: Охин маань ханьдаа түшиг болж, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хулан: Охин маань ханьдаа түшиг болж, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Монгол улсын олимпын баг хоол зүйч, сэтгэл засалчгүйгээр Парисыг зорьсон нь иргэд дэмжигчдийн шүүмжлэлийг хүргэсэн.  Тухайлбал, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн эхнэр, “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Цэлмүүн, хадам ээж тус компанийн дэд ерөнхийлөгч Д.Хулан нар Олимпын наадмын үеэр Парис хотноо байгаа зургууд сошиал орчинд тархаж, тэднийг улсын төсөв, олимпын багийн зардлаар явсан байж болзошгүй гэсэн хардлага үүсээд байгаа.

Тэгвэл  Н.Цэлмүүний ээж Д.Хулан энэ талаар өөрийн цахим хуудаснаа " Уучлаарай, шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг бид огт эдлээгүй, тийм ч ёс зүй байхгүй. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог юм байна. Парист 32 тамирчин оролцож буй тул албан ёсоор 16 албаны мандат оногдсон.

“ОУОХ/IOC "B" мандат хоёрыг өгдөг, тэрийг ротац буюу ээлжээр хэрэглэх эрхтэй байдаг ба өөрсдийн зардлаар тэмцээн үзэж явсан.

Хийсэн бүхэн Монголдоо болохоор:

Хандив тусламж ~₮30 000 000 000,

Төлсөн татвар ~₮400 000 000 000,

40 лицензийн 7 үйлдвэр!

Үүнийг хийсэн хүмүүс л сэвж байна даа:

100 их наядын (₮100 000 000 000 000)хулгай

122 их наядын (122 000 000 000 000)өршир

Охин маань 4000 хүнийг удирдахын хажуугаар ханьдаа түшиг болон явж, гадна дотнын хүмүүсийг угтан уулзах, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа." хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658145
2 эможи

Зочин
2024-08-13 11:49
Монголчууд ямар ч их атаархуу ямар ч их харааж загнадаг юм бэ болиул яасын наад муухай зангаа.
З
2024-08-12 11:57
Хагартлаа баяжсан лалрууд
Зочин
2024-08-10 22:46
Олимпд маш муу оролцож байна!
Зочин
2024-08-10 21:01
ardtymnii baylag omchiig zugeer avchaad naad tatvar matvaraar t1 hee boli avgai mini ichij amidar ogson 1 odor butsaagaad avchdag horvoo za
Зарим иргэд
2024-08-10 14:22
Тэгж яривал үнэгүй явж үзэх ч эрхтэй хүмүүс шүү монголдоо юу бүтээж ямар татвар төлж хичнээн залуучууд ажилтай болж байгааг мэддэггүй юм үзээүй гарууд ингээд яахнэвдээ
Зочин
2024-08-10 13:23
Ямартай ч энэ гэр бүл ажилсаг бас тэгээд эх орондоо элгэмсэг
Zochin
2024-08-10 13:20
Mongolian mini bayalgiig idej uuj hanadagyyi novshnuud uur orond bol shuud chaazilna.mandat zyygeed bgai um olympiin
Зочин
2024-08-09 23:45
Хэн хэн гэдэг хэдэн хүн явуулахад ямар зардал гаргасан талаараа тайлангаа баримттай нь тавьчихаа. Та нарт тийм ёсзүй байна уу? Хэрэв надад ийм лицензүүд байвал би илүү их зүйлийг хийж чадна шүү! Ямар аз эз нь шовойхоор нэг гэр бүл тийм олон лицензтэй болдог юм бэ? Геологи, хайгуулын мэргэжилтэй хүмүүс өөрсдөө хөрөнгөө гаргаад эдгээр ордуудыг олчихсон бол яахав дээ. Тийм мэргэжилтэй хүмүүс билүү танай гэр бүлийнхэн? Тагнуулд ажиллаж байхдаа мэдээллийг нь олж авсан гэж сонссон юм байна.
Zochin
2024-08-09 17:55
Tatvar tuluh chinb tani uureg .Mgl ulsin tomoohon ord gazrig dangaaraa ezemshij bgaagaa medmeer
Иргэн
2024-08-09 17:04
Дэлхийд л лав би ийм тийм ч их татвар төлсөн гэдэггүй л дээ, энийгээ гавьяа мэт яривал шүүмжлэл, мэдлэг ёс суртахуун дутмаг л гэж үзнэ. Харин нийгэмд ямар ажил хийсэн хандив өгсөн гэдгээр
Иргэн
2024-08-09 17:01
Татвар төлөх чинь үүрэг болохоос хандив тусламж гавьяа биш л дээ. Энгийн манаач, цэвэрлэгчээр авахуулаад бүгд л татвар төлөгч. Дэлхийд одоо ний
Зочин
2024-08-09 16:36
Ийм ажилсаг ухаалаг зөв сэтгэлтэй хүмүүжилтэй өөдрөг заяа тавилантай ядаж 30 гэр бүл байдаг ч болоосой! Тэгвэл монгол мөн ч амархан сэргэнэ дээ! Даанч 90% нь энэ дээр сэтгэгдэл бичсэн улны мал шиг атаархаж үхэх шахсан ажилгүй залхуу хар заятангууд байх нь харамсалтай!
Зочин
2024-08-09 15:55
Энэ луйварчид үнэн тураалтай хүүргүүд юмаа даанч эд нар т хууль үйлчлэхээ больчихсон үе оюук эд нар бол зүгээр л гинжний гөлөгнүүд хууль шүүх бол мөнгөний барьцаанд орчихсон новшнууд
keyboard_arrow_up