ЦЕГ: “7-14 хоногт захиалсан бараа таны гар дээр очно“ гэж цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна ЦЕГ: “7-14 хоногт захиалсан бараа таны гар дээр очно“ гэж цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “7-14 хоногт захиалсан бараа таны гар дээр очно“ гэж цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

2024 оны 8 сарын 16

Arslan.mn

Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар онлайн захиалгын залилах гэмт хэрэг 1131 бүртгэгдсэн нь нийт цахим залилах гэмт хэргийн 3/1-ийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь

  • Хуурамч хаяг нээх, олон дагагчтай цахим хаяг, хуудас зэргийг худалдан авч тухайн хаягт мэдээлэл оруулж хөгжүүлэлт хийх
  •  Хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан гутал, хувцас, гар утасны дагалдах хэрэгсэл, тавилга зэргийг зах зээлийн ханшаас доогуур үнээр санал болгох,
  • Өндөр хувьтай хямдрал зарлах, урьдчилгаагаа хийсэн тохиолдолд хувааж төлөх,
  • Захиалсан барааныхаа мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд хүргэлт үнэгүй зэрэг худалдан авалтын таатай нөхцөл болон хялбар худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж гэмт хэрэг үйлддэг.

Мөн өөрийн болон бусдын нэр дээрх данс ашигладаг. Хохирогчид бараа нь ирэхгүй тохиолдолд эсвэл тухайн цахим хаяг таныг блоклох, цахим хаягаа хааснаар залилуулсан гэдгээ мэддэг. 

Энэ төрлийн залилан нь “7-14 хоногийн  дотор таны захиалсан бараа таны гар дээр очно” зэргээр хугацаа зааж өгдөг бөгөөд хугацаа бүтээгдэхүүн гар дээр ирэх хугацаа болоход хил дээр оочир ихтэй байгаа дахиад 7 хоног хүлээгдэх тул та бүхэн хүлээцтэй хандана уу зэргээр ул мөрөө баллах нөхцөлөө бүрдүүлж шилжүүлгийн дансыг хааж гадаад улс руу оргон зайлах, эд хөрөнгийг цааш дамжуулах зэргээр үйлддэг. 

Энэ төрлийн залиланд өртөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ ? 

  • Онлайн худалдан авалт хийх гэж байгаа бол хэдий танд жинхэнэ, бодит, үйл ажиллагаа явуулдаг мэт санагдавч урьдчилгаа мөнгө болон, шаардсан мөнгийг тухайн дансанд хийхгүй байх. 
  • Залилагчид нь таныг шахаанд оруулж хямдралын хугацаа, бараа бүтээгдэхүүний нөөц дуусах зэргээр яаруулах нь төлбөрөө авах нэг хэлбэр гэдгийг ойлгох.
  • Баталгаат захиалгын газраас бараа, эд зүйл захиалж авах, захиалсан бараа ирээгүй байхад тухайн бүтээгдэхүүний бүх мөнгийг дансанд шилжүүлэхгүй байх, тухайн захиалж буй барааны албан ёсны сайт, цахим хуудас мөн эсэхийг нягталж шалгахыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658257
0 эможи

keyboard_arrow_up