Богдхан уулын дархан цаазат газарт ан хийгээд зугтсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна
2024 оны 8 сарын 19
Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид энэ сарын 16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийжээ.
Энэ үеэр "2378"УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинтай этгээдүүдэд шаардлага тавихад биелүүлэхгүй зугтсан бөгөөд ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад зугтсан байв.
Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн иргэн З-г тогтоон саатуулж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658284
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: