Н.Мишигдорж: Ачилтын зардал болох 150 мянган төгрөгийг тээврийн хэрэгсэлд байсан мөнгөнөөсөө төлөх гэж байх үед бичлэг хийж таарсан Н.Мишигдорж: Ачилтын зардал болох 150 мянган төгрөгийг тээврийн хэрэгсэлд байсан мөнгөнөөсөө төлөх гэж байх үед бичлэг хийж таарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мишигдорж: Ачилтын зардал болох 150 мянган төгрөгийг тээврийн хэрэгсэлд байсан мөнгөнөөсөө төлөх гэж байх үед бичлэг хийж таарсан

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Арабууд шонхор шувуу барьсантай холбоотой асуудал үүсээд байна. Иргэн О "Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагч Арабуудаас авлига авсан" гэх агуулгатай лайв бичлэг нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Тэгюэл энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагйин хурандаа Н.Мишигдорж тэргүүтэй албаныхан газар дээр очиж хяналт шалгалт явуулсан бөгөөд  үүсээд байгаа нөхцөд байдлын талаар албан ёсны мэдээлэл өглөө.

Тэрбээр  "Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын байранд уржигдар буюу наймдугаар сарын 17-ны өдөр нэр бүхий иргэд шууд бичлэг хийж цагдаагийн алба хаагчид хахууль авч байна гэх мэдээллийг түгээсэн. Үүнтэй холбогдуулан албаны шалгалтыг явууллаа. 

2024 оны наймдугаар сарын 17-ны 13:58 цагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт гадаадын иргэдийн зорчиж явсан Land Cruiser 200 загварын автомашин жалга руу орж осол гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн замын цагдаагийн зохицуулагч очиж үзлэг шалгалтыг хийж улмаар гадаад улсын иргэдийн орчуулагчийг цагдаагийн газар дээр авчирч тайлбар мэдээлэл авах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна. 

Ачигч автомашины үйл ажиллагааг хувийн хэвшил хэрэгжүүлдэг учраас замын цагдаагийн зохицуулагч нь автомашин ачсан зардлыг эзэмшигчээс нь гаргуулсан. Гадаадын иргэн энэ төлбөрийг төлөхтэй холбоотой бэлэн мөнгийг цагдаагийн албан хаагч авлигад авсан мэт ташаа мэдээлэл нийтэд түгээсэн нөхцөл тогтоогдсон.

Гадаадын иргэд машин ачилтын төлбөрт 4 сая биш, 150 мянган төгрөг төлсөн байна. Ачилтын зардал болох 150,000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд байсан мөнгөнөөсөө төлөх гэж байх үед бичлэг хийж таарсан байна.

“Иргэдийн хувьд албан хаагчийг авлига авсан гэдэг хардлага бий бол АТГ-т хандаж шалгуулах эрх нь нээлттэй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658285
1 эможи

Зочин
2024-08-20 10:02
Тмйм ч байж болох л юм
Мөнхөө
2024-08-19 13:04
Ккк
keyboard_arrow_up