Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас баржээ
2024 оны 8 сарын 19
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.12-18/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 7 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658287
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: